"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2023" Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож шалгарлаа.
2023 оны 9-р сарын 28 наас 10-р сарын 1-ний хооронд МҮХАҮТ-ийн 48 дах жилдээ зохион байгуулсан “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2023” олон улсын үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, ОХУ, БНХАУ, болон дотоодын томоохон аж ахуй нэгжүүд нийлээд 110 гаруй компани оролцсон юм.
Дотоод гадаадын үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулснаас Хос-Аз ХХК-ийн “Хүүхдийн богино түрийтэй өвлийн гутал, Үхрийн арьсан гутал” нь “Импортыг орлох бүтээгдэхүүн”-ээр шалгарч амжилттай оролцлоо.