“Хос Аз” ХХК нь 2005 онд байгуулагдсан. Монголд анхны хувийн гутлын үйлдвэр юм. Өдөрт 300 хос гутал үйлдвэрлэдэг.
Нийт 85 ажилтантай. “Хос Аз” гутлын үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй гутлын 80%-ийг БХЯ, ЦЕГ, ХХЕГ зэрэг байгууллагуудын офицер, албан хаагчдын гутал, хөдөлмөр хамгаалалтын, тусгай зориулалтын гутал эзэлж байна.
Манай байгууллагад 10-30 жил гутлын үйлдвэрт ажилласан ур чадвартай, мэргэшсэн, туршлагатай ажилтанууд нь үйлдвэрлэлийн залуу халааг дадлагажуулан,
халамжлан хүмүүжүүлж ажиллах хүний нөөцөө бэлддэг.
Загвар зохион бүтээлтийг хамгийн сүүлийн үеийн САD программ хангамжийг ашиглан компьютераар хийж гүйцэтгэдэг. Машин тоног төхөөрөмжийн хувьд Чех, Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн машин тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол хүний хөлний онцлогт тохирсон гутлын хэвлүүр шинээр зохион бүтээж цэвэр арьс, шир, нэхий зэрэг материалаар болон шинээр гутлын үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа түүхий эд, материалуудыг судлан туршиж үйлдвэрт нэвтрүүлэн амжилттай ашиглан, бүтээгдэхүүнийхээ чанар, технологи, дизайныг цаг тухайд нь шинэчилж үйлдвэрлэж байна.
Хэрэглэгчдийн захиалгын дагуу загварын өргөн сонголттойгоор эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, өдөр тутмын, гоёлын, тусгай зориулалтын, малчдын гутлууд үйлдвэрлэдгээрээ
онцлогтой.
Алсын хараа: Дэлхийд өрсөлдөхүйц гутлын үйлдвэрийг цогцлоож, Монгол улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан салбартаа тэргүүлэгч байна.
Эрхэм зорилго: Шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэглэгчийн хэрэглээнд тохирсон чанартай гутлыг мэргэшсэн ур чадвартай хамт олноор бүтээнэ.
Бидний үнэт зүйлс: 1.Мэргэжилтэй мэргэшсэн ажилтан 2.Оновчтой технологи-Дэвшилтэд машин, тоног төхөөрөмж 3. Бүтээмжтэй багийн ажиллагаа
Бидний уриа: Дэлхийн брэндтэй эн зэрэгцэх Дэгжин гутлыг Хос Аз-аас
⦁ 2008 онд техник технологийг шинэчлэн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэийн талбайг томсгон, материал түүхий эд хадгалах агуулах, гутлын загвар зохион бүтээх товчоо, шинэ технологи турших тасаг, эсгүүрийн төмөр хэв хутга хийх цех зэргийг шинээр бий болгов.
⦁ 2014 онд жилд 150 мянган хос гутал үйлдвэрлэх үйлдвэрийг Монгол Шевро ХК ний байранд нээн ажиллуулахаар үйлдвэрийн байр талбайгаа засан бэлтгэж машин тоног төхөөрөмжөө байрлуулах ажлаа эхлээд үйлдвэрийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж байна.
⦁ 2015 онд Итали улсын шилдэг загвар зохион бүтээх товчоотой хамтран цэвэр арьс, нэхийгээр 0-12 насны хүүхдийн өвөл, хавар, намар, зуны гутал үйлдвэрлэж эхлээд байна.
⦁ 2016 онд 5-р сараас Гэгээнтэн худалдааны цогцолборт өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдах “ХОС АЗ” нэртэй хүүхдийн гутлын дэлгүүр нээн ажиллуулж, хүүдүүдийн насны онцлогт тохирсон, эрүүл ахуй, аюулгүйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
⦁ 2016 оны эхний улиралд шинээр нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг өдөрт 1000 хос гутал хийх хүчин чадал бүхий иж бүрэн үйлдвэрийн тоног төхөөрөмж машин суурилуулсан.
⦁ 2018 онд Санхүүгийн ERP-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн үе шаттайгаар хөгжүүлэн ажиллаж байна.
⦁ 2019 онд олон улсын гутлын S3 стандартыг монголд анх удаа нэвтрүүлэн Оюутолгой компанитай хамтран ажиллаж байна.
⦁ 2020 онд үйл ажиллагаандаа Олон улсын Менежментийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, ISО 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”, ISО 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудын шаардлагыг ханган ажиллаж байна.
Цаашид ISO 56000 Иновацийн менежментийн тогтолцоо, ISO 44001 Бизнесийн хамтарсан харилцаа, ISO 20400 Тогтвортой худалдан авалтын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэхээр судлан ажиллаж байна.
Хос Аз ХХК ний техник технологийг шинэчлэн, дэлхийд алдартай гутлын зориулалттай материал, гоёл, ул үйлдвэрлэдэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан дотоодын зах зээлд нийлүүлэх гутлын хэмжээгээ нэмэгдүүлэхээс гадна өнөөгийн зах зээлд үнэгүйдэж байгаа монгол малын арьсаар хийсэн брэндийн гутал экспортонд гаргах зорилт тавин ажиллаж байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
⦁ Монгол улсын “ААА” өндөр зэрэглэлийн үйл ажиллагаатай компаниар шалгарч “АЛТАН ГЭРЭГЭ” батламж. 2007 он.
⦁ “Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа”-нд “Цэргийн Гутал” нэрийн бүтээгдэхүүн нь “2008 ОН ШИЛДЭГ АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарч, ҮХЯ-ны өргөмжлөл. 2008он.
⦁ Монгол Улсын Засгийн Газар МХНЗ-с/товчилсон үгийг задал, бүх хүн ойлгохгүй, зөвхөн мэддэг нь л ойлгодог/ зохион байгуулсан үзэсгэлэнд “Тусгай зориулалтын гутал” загвар нь “АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН 2009 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” өргөмжлөл, цом. 2009 он.
⦁ Үндэсний татварын газраас “Хуулиа дээдлэж орлого татвараа үнэн зөв тодорхойлж төлөх тайлагнах үүргээ нэр төртэй биелүүлcэн аж ахуйн нэгж” Талархлын бичиг. 2010 он.
⦁ “Монгол үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа”-наас “САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” өргөмжлөл, цом. 2011 он.
⦁ ҮХЯ, АШҮНХ-ны үнэлгээгээр “2012 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ” өргөмжлөл, цом. 2012 он.
⦁ ҮХЯ, ММХНЗ, МАОЭНХ дүгнэсэн үнэлгээний дагуу аж үйлдвэрийн салбарт шинэ технологи, техник нэвтрүүлж бүтээгдэхүүний гарц хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлж “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” өргөмжлөл, гэрчилгээ. 2013 он.
⦁ ҮХЯ, АШҮНХ ний үнэлгээгээр 2014 оны ШИНЭ ТЕХНОЛОГИ ТЕХНИК НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” өргөмжлөл, цомоор шагнуулсан. 2014.
⦁ Нийслэлийн болон Хан Уул дүүргийн татварын албанаас “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАТВАР ТӨЛӨГЧ” өргөмжлөл. 2015 он.
⦁ Монгол Улсын Гааль, Татварын Ерөнхий газраас “2015 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖ”. Гааль татварын газрын дээд шагнал цом, батламж.
⦁ 2018 онд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбооноос хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойг угтаж хамтран зохион байгуулсан “МОНГОЛ ЭКСПОРТ-2018” үзэсгэлэнгээс “Хүүхдийн гутал” нэрийн бүтээгдэхүүн “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”. өргөмжлөл, цом. /WOW би энэ комисст ажиллаж, шагналыг нь гардуулж байсан юм бна. Кккк/
⦁ Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүр зохион байгуулж байгаа “Хүүхдэд зориулав” үзэсгэлэнгийн “ХҮҮХДИЙН ГУТАЛ” бүтээгдэхүүн. ГРАНПРИ цом. 2019 он.
⦁ Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан зарласан “CREATIVE DESIGN” уралдааны “ДЭД” байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал. 2019 он.
⦁ “Монгол Экспорт-2019” үзэсгэлэнд 2020-2021 оны шинэ коллекци нь “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР” өргөмжилж “Гран При” цом, өргөмжлөл. 2019 он.