“ХОС АЗ” ХХК НЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

Арьс ширний салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Хос Аз” ХХК олон улсын ISО 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”, ISО 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг батламжилж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гэрчилгээг нь олголоо. “Хос Аз” ХХК нь дээрх стандартыг нэвтрүүлсэн 4 дэх аж ахуйн нэгж болж байна.

Монгол Улсын Засгийн газраас малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод нийцэн ажиллаж байна.

“Хос Аз” ХХК-ийн нийт хамт олонд халуун баяр хүргэж, цаашид Нэгдсэн менежментийн тогтолцоогоо тасралтгүй хөгжүүлэн ажиллах болно.